Main » 2012 » November » 6 » Амьдралд сайхан юмс ямар олон юм бэ?
4:40 PM
Амьдралд сайхан юмс ямар олон юм бэ?

                         

"Ямар нэг боломжийг ашигласан цагт л амьдрал дээшилдэг -Валтер Эндерсон

Өдөр тутмын амьдрал чинь нэгэн хэмнэлд орсон мэт санагдаад эхэлвэл ашиглаж болох боломжийн эрэлд гарах цаг чинь иржээ л гэсэн үг. Амьдралыг "Супер Марио” тоглоомтой зүйрлэе л даа. Мэдээж та бол Марио. Харин амьдралын чинь замд тааралддаг үй түмэн боломжууд бол тоглоомын замд "Намайг ав” гэсэн шиг анивчиж байдаг бонусууд.

Зарим хүмүүс боломж гэдгийг, аз гээчтэй эндүүрээд, хэн нэгнийг ямар нэг юм санал болготол нь хүлээгээд л суудаг. Ингэх нь эргэн тойрноо жаахан л харчихвал анивчиж байгаа бонусуудыг түүлгүйгээр, амьдралын замаар зүгээр л гүйгээд л, гүйгээд л байна гэсэн үг. Гүйгээд л байвал оноо нэмэгдэж магадгүй л дээ. Гэхдээ өдөр тутмын амьдрал чинь нэгэн хэмнэлд ороод тогтчихно.

Боломж гэдэг нэг л мэдэхэд хүрээд ирдэг юм биш, таныг амьдралынхаа замаар гүйж байх хоорондуур хажуугаар чинь урсаад л байдаг "нэмэлт оноо”-нууд юм. Зарим бонусанд хүрэхийн тулд тоосго бутлах, эсвэл өндөр тавцан руу үсрэх шаардлагатай болдог. Гэхдээ л нэмэлт оноонуудаа бүгдийг нь цуглуулаад яваад байвал энэ тоглоомноос хамгийн "high score”-ийг авах болно.

Биднийг өнгөрсөндөө харамсаж, ирээдүйгээс эмээж суух хооронд аз жаргал амжилт бүтээлийн боломжууд урсан өнгөрсөөр л байна. Тэр боломжуудыг олж харахын тулд, зөвхөн сайн сайхныг хайж нүдээ угаа, гомдлоо мартаж зүрхээ угаа. Бас ингэх минь яалаа, тэрнээс л боллоо гэж бодохын оронд шийдэх арга зам, "боломж”-ийн тухай бодож тархиа угаа. Эргэн тойрондоо чин сэтгэлээсээ хандаж, өдөр бүрийг угаа.

"Надад итгэдэг хүмүүсийн төлөө би үнэнч байх болно

Намайг хайрладаг хүмүүсийн төлөө би ариун байх болно

Намайг зовоогчдын төлөө би хүчтэй байх болно

Намайг сүрдүүлэгчдийн төлөө зоригтой байх болно

Би ганцаардсан бүхэнд найз нь байх болно

Би бэлэг гэдгийг мартсан хүнд бэлэг өгөх болно

Би сул талаа ч мэддэг учраас даруу байх болно

Би зүгээр л инээж, бас хайрлаж, өөдрөг амьдрах болно”


Эх сурвалж : Ном хэвлэлээс


Views: 660 | Added by: davaa | Rating: 0.0/0
Total comments: 1
1 Anhiluun  
0
Zunduu taalagdlaa ireeduid ch gsn goy2 zuvlugu zuvlumj .. zundu bichere Amjilt !! :D

Name *:
Email *:
Code *: